Намхан найз


Submit solution

Points: 3
Time limit: 0.1s
Memory limit: 256M

Author:
Problem type
Allowed languages
C++

Олонлог Эгзэ сургуулийн сурагчид нэг эгнээнд зогсжээ.
Сурагч бүр өөр өөр өндөртэй.

Сурагч бүр зүүн тал руугаа хараад, өөрөөс нь намхан (strictly smaller) хамгийн ойр сурагчийг олох ёстой.

  • Хэрвээ зүүн талд нь өөрөөс нь намхан сурагч байхгүй бол -1 гэж тэмдэглэнэ.

Та сурагч бүрийн хариуг олж өгнө үү.

Оролт:

  • Эхний мөрөнд бүхэл тоо n — сурагчдын тоо
  • Дараагийн мөрөнд n ширхэг бүхэл тоо h[i] — сурагчдын өндөр

Гаралт:

  • Нэг мөрөнд n ширхэг бүхэл тоо хэвлэнэ
  • i-р тоо нь i-р сурагчийн зүүн талд байгаа хамгийн ойрын намхан сурагчийн өндөр

Хязгаарлалтууд:

  • 1 ≤ n ≤ 2 × 10^5
  • 1 ≤ h[i] ≤ 10^9
Дэд бодлого
Дэд бодлого оноо Хязгарлалт Тайлбар
1 Дэд бодлого -1 1 n ≤ 1000
2 Дэд бодлого -2 1 n ≤ 10^5
3 Дэд бодлого -3 1 Бүх сурагчдын өндөр ялгаатай
4 Дэд бодлого -4 2 Нэмэлт хязгаарлалтгүй

Жишээ:

Оролт-1
5
4 5 2 10 8
Гаралт-1
-1 4 -1 2 2
Тайлбар
  • 4 → зүүн талд хүн байхгүй → -1
  • 5 → 4
  • 2 → зүүн талд өөрөөс нь намхан байхгүй → -1
  • 10 → 2
  • 8 → 2


Comments

There are no comments at the moment.