B. Нийлбэр (Сурагч VI-X)
Submit solution
Points:
1
Time limit:
1.0s
Memory limit:
512M
Author:
Problem type
Allowed languages
C++
A = [a₁, a₂, ..., aₙ] натурал тоон массив өгөгдөв. A массивын l-ээс r хүртэлх хэрчим гэж [aₗ, aₗ₊₁, ..., aᵣ] массивыг нэрлэе.
Өгөгдсөн A массив ба k тооны хувьд элементүүдийн нийлбэр нь k-д хуваагддаг байх A массивын хэрчмүүдийн тоог ол.
Оролтын формат
Эхний мөрөнд n, k хоёр бүхэл тоо байх ба тэдгээр нь харгалзан A массивын элементийн тоо ба k тоо юм. Хоёр дахь мөрөнд A массивын элементүүд болох [a₁, a₂, ..., aₙ] тоонууд өгөгдөнө.
Гаралтын формат
A массивын l-ээс r хүртэлх хэрчим дээрх элементүүдийн нийлбэр нь k-д үлдэгдэлгүй хуваагддаг байх бөгөөд 1 ≤ l ≤ r нөхцөлийг хангах бүх (l, r) хосын тоог хэвлэнэ.
Хязгаарлалт:
- 1 ≤ n ≤ 200000
- 2 ≤ k ≤ 10⁹
- 1 ≤ aᵢ ≤ 10⁹
Оролт-1
5 2
1 2 3 4 5
Гаралт-1
6
Тайлбар
Тайлбар: Доорх хүснэгтэд шаардлага хангах хэрчмүүдийн мэдээллийг үзүүлэв:
| Хэрчмийн хилүүд | Хэрчим |
|---|---|
| l = 1, r = 3 | [1, 2, 3] |
| l = 1, r = 4 | [1, 2, 3, 4] |
| l = 2, r = 2 | [2] |
| l = 2, r = 5 | [2, 3, 4, 5] |
| l = 3, r = 5 | [3, 4, 5] |
| l = 4, r = 4 | [4] |
Comments