C - Пилта (Сурагч VI-X)
Сургуулийн ариун цэврийн өрөөний шалыг шинэ пилтагаар бүрэхээр болжээ. Ариун цэврийн өрөөний урт нь L дециметр, өргөн нь W дециметр байв.
Пилтанууд нь бүгд ижил квадрат хэлбэртэй бөгөөд тус бүр нь нэг квадрат дециметр талбайтай. Засалчид өрөөний ирмэг дагуух пилтануудыг торлосон, доторх хэсгийг тасархай шугам дүрс бүхий пилтагаар хийхээр шийджээ.
Доорх зураг нь 2-р тестийн жишээг харуулж байна.
Засварын дараа сургуулийн нярав угаалгын өрөөний шал дээрх пилтануудыг хэлбэрээр нь тоолжээ. Нярав энэхүү хоёр тоог ашиглан өрөөний хэмжээг тооцоолохыг хүсчээ.
Оролт:
Оролт нэг мөрөөс тогтох бөгөөд R (торлосон пилтануудын тоо) ба (тасархай шугаман пилтануудын тоо) гэсэн зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо өгөгдөнө.
Гаралт:
Гаралт нь нэг мөр байх ба өрөөний хэмжээ боло L ба W бүхэл тоонуудыг зайгаар тусгаарлан гаргана. Хэрэв эдгээр тоонууд ялгаатай байвал эхлээд ихийг нь гаргана. Тестийн өгөгдөл нь үргэлж шийдтэй байхаар өгөгдөх нь баталгаатай.
Хязгаарлалтууд:
- \(8 ≤ R ≤ 4 × 10^{12}\)
- \(1 ≤ B ≤ 10^{24}\)
Дэд бодлого
| № | Дэд бодлого | оноо | Хязгарлалт | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | Дэд бодлого -1 | 1 | \(8 ≤ R ≤ 400, 1 ≤ B ≤ 10^4\) | |
| 2 | Дэд бодлого -2 | 1 | \(8 ≤ R ≤ 4 × 10^6, 1 ≤ B ≤ 10^{12}\) | |
| 3 | Дэд бодлого -3 | 1 | Нэмэлт хязгаарлалтгүй |
Жишээ:
Оролт-1
8 1
Гаралт-1
3 3
Оролт-2
10 2
Гаралт-2
4 3
Оролт-3
24 24
Гаралт-3
8 6
Comments