A. Хуваагдагч (Сурагч VI-X)
Эерэг бүхэл тоо N өгөв. Уг тооны цифрийг хольж 30-д хуваагдах тоо үүсгэж болох уу? Хэрэв ийм тоо олдох бол тэдгээр тооны хамгийн их утгыг тооцоолох программ бичнэ үү.
Оролт:
Оролтын ганц мөрөнд бүхэл тоо N байна.
Гаралт:
Гаралтын ганц мөрөнд хэрэв ийм тоо байгаа бол бодлогын шийд болох тоог агуулах ёстой. Хэрэв байхгүй бол -1 гарна.
Хязгаарлалтууд:
- \(N<=10^{100000}\)
Дэд бодлого
| № | Дэд бодлого | Оноо | Хязгаарлалт | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | Дэд бодлого-1 | 1 | \(N<=10^9\) | |
| 2 | Дэд бодлого-2 | 1 | \(N<=10^{18}\) | |
| 3 | Дэд бодлого-3 | 2 | \(N<=10^{35}\) | |
| 4 | Дэд бодлого-4 | 3 | нэмэлт хязгаарлалтгүй |
Жишээ:
Оролт-1
30
Гаралт-1
30
Оролт-2
201
Гаралт-2
210
Оролт-3
2193
Гаралт-3
-1
Comments