A. Коктейль (Сурагч XI-XII)
Болор охин жүрж, алима, хан боргоцойн шүүсийг хэдэн литрээр худалдаж авсан. Тэр интернетээс олсон жорынхоо дагуу жимсний коктейль хийж эхэлжээ. Гэвч тэр коктейль хийхэд хаягддаг хаягдлын хэмжээ ихэсч байгааг анзаарчээ.
Өгөгдсөн жороор аль болох хамгийн их коктейль хийсний дараа жүүс тус бүрээс үлдэх хэмжээг илэрхийлэх програм бич.
Оролт:
Эхний мөрөнд A, B, C (1 ≤ A, B, C ≤ 500) гурван бүхэл тоо өгөгдөнө. Эдгээр нь эхлээд авсан жүрж, алима, хан боргоцойн шүүсийн хэмжээг литрээр илэрхийлнэ.
Хоёр дахь мөрөнд I, J, K (1 ≤ I, J, K ≤ 50) гурван бүхэл тоо өгөгдөнө. Эдгээр нь харгалзан жүрж, алим, хан боргоцойн жүүс коктейльд орох харьцааг илэрхийлнэ.
Гаралт:
Нэг мөрөнд гурван арвантын бутархай тоог нэг хоосон зайгаар тусгаарлан гаргана. Эдгээр нь: коктейль хийсний дараах жүүс бүрийн үлдэгдэл хэмжээг литрээр илэрхийлэх ёстой.
Тайлбар: Гаралтын харьцангуй алдаа 10⁻⁴ ба түүнээс бага байвал зөв гэж үзнэ.
Хязгаарлалтууд:
- 1 ≤ A, B, C ≤ 500
- 1 ≤ I, J, K ≤ 50
Жишээ:
Оролт-1
10 10 10
3 3 3
Гаралт-1
0 0 0
Оролт-2
9 9 9
3 2 1
Гаралт-2
0 3 6
Оролт-3
10 15 18
3 4 1
Гаралт-3
0 1.666667 14.666667
Comments