Хоёр эгнээ суудал


Submit solution

Points: 5
Time limit: 1.0s
Memory limit: 16M

Author:
Problem type
Allowed languages
C++

Олонлог Эгзэ сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж сурагчид шинэ ангидаа суух гэж байна.

Ангид 2 эгнээ суудал байгаа бөгөөд:

  • Дээд эгнээ
  • Доод эгнээ

гэсэн хоёр эгнээтэй бөгөөд эгнээ бүрт дараалан байрласан n ширхэг сандалтай.

Анги удирдсан багш сандал бүр дээр суусан сурагчдад өгөх тодорхой тооны чихэр бэлэглэхээр шийдэж, сандал бүр дээр тодорхой тооны чихэр байрлуулсан. Эхний цаг дээр сурагчдын мэдлэгийг үнэлэх гэж байгаа учир ойрхон суулгахгүйгээр хоорондоо 1 сандалын зайтай суулгахаар болсон.

Тухайн сандал дээр суусан сурагчид байгаа чихрийг авах ёстой. Гэхдээ сурагчид хөрш (зүүн, баруун, дээр, доор) сандалыг зэрэг сонгон сууж болохгүй.

Багш тухайн ангид суусан сурагчид хамгийн ихдээ хэдэн нийлээд хэдэн чихэр авч чадахыг нь мэдэх хэрэгтэй болсон. Та багшид туслан програм бичиж өгнө үү

Оролт:

Оролтын файлын эхний мөрөнд мөрийн тоог илэрхийлэх N бүхэл тоо байна.

2-р мөрөнд дээд талын энгээн дээр байрлуулсан чихрийн тоонууд болох a1, a2, ..., aN гэсэн N ш бүхэл тоо байна.

Дараагийн мөрөнд доод талын эгнээнд байрлуулсан чихрийн тоонуудыг илэрхийлэх b1, b2, ..bN гэсэн N ш бүхэл тоо байна.

Гаралт:

Гаралтын файлд сурагчид нийлээд авах хамгийн их чихрийн тоог хэвлэнэ.

Хязгаарлалтууд:

  • \(1 ≤ n ≤ 10^5\)
  • \(0 ≤ a[i], b[i] ≤ 10^4\)
Дэд бодлого
Дэд бодлого оноо Хязгарлалт Тайлбар
1 Дэд бодлого -1 1 \(n ≤ 10\)
2 Дэд бодлого -2 1 \(n ≤ 1000\)
3 Дэд бодлого -3 1 \(n ≤ 10^3\)
4 Дэд бодлого -4 1 \(n<10^4\)
5 Дэд бодлого -5 1 Нэмэлт хязгаарлалтгүй

Жишээ:

Оролт-1
3
1 2 3
2 3 1
Гаралт-1
6
Оролт-2
4
1 100 1 100
100 1 100 1
Гаралт-2
400

Comments

There are no comments at the moment.